• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

"Гоулдс Жим - Нэг Гэр Бүл" ажилтнуудын сургалт зохион байгуулагдлаа
  • March 12, 2024

"Гоулдс Жим - Нэг Гэр Бүл" ажилтнуудын сургалт зохион байгуулагдлаа

Их Үйлсийн Эрэлд Групп ХХК-н салбар төсөл болох Их Үйлс Үлэмж ХХК-н Гоулдс Жим фитнесийн ажилтнуудад "Гоулдс Жим - Нэг Гэр Бүл" ажилтнуудын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Гоулдс Жим франчейзын салбар фитнесийн дүрэм, эрхэм зорилго, онцлог, түүх, ажилтнууд ажлаа хэрхэн сайжруулах, борлуулалтаа нэмэгдүүлэх зэрэг контентууд сургалтанд багтаж орсон болно. Дэлхий дахинд танигдсан Гоулдс Жим сүлжээ фитнес нь 1965 онд АНУ-ын Калифорния муж улсын Венис Бийч-д үүсэн байгуулагдсан. Өдгөө дэлхийн 30 орчим улс оронд нийт 700 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус фитнесийн франчейз эрх эзэмшигчид нь олон улсын стандартад нийцсэн фитнес төвийг тухайн улс орондоо нээж, үйл ажиллагааг нь хариуцан ажиллуулдаг онцлогтой. Их Үйлс Үлэмж ХХК нь 2016 оноос хойш Гоулдс жим фитнесийг ажиллуулж, Монголчуудынхаа эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсаар ирсэн юм.