• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээлэл технологи & Инноваци

СТАРТАП ТЕРМИНАЛ ХХК

Монгол улсын бизнесийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, анхлан бизнес эхлүүлж буй стартапуудыг дэмжин ажиллах, тэднийг дараачийн төвшинд хүрэхэд нь туслалцаа үзүүлэх, амжилтад хүрэх боломжийг нь хангах тал дээр хамтран ажиллах, зориулалтын ажлын орчныг бүрдүүлэхэд анхаарах зорилготойгоор Стартап Терминал ХХК нь 2018 оны 3 сарын 29-нд үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш 600 гаруй бизнес эрхлэгч, стартапууд, компаниудтай хамтран ажиллаж, тэдэнд тохилог оффисын үйлчилгээнээс гадна бизнесийн нетворкинг хийх боломжийг олгон ажилласаар ирсэн. Мөн бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилготой сургалт эвентүүдийг 200 гаруй удаа зохион байгуулжээ. Стартап Терминал төвд 40-60 хүний багтаамж бүхий арга хэмжээний заал, 10-20 хүний хурал сургалтын өрөө, ганцаараа болон багаараа суух зориулалттай оффис ширээ, ном унших хэсэг, chillzone буюу амрах хэсэг, гал тогооны хэсэг зэрэг байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://startupterminal.mn/