• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

“Модлог Экспо 2023“ үзэсгэлэн худалдааны нээлт IcPark-д амжилттай зохион байгуулагдлаа
  • October 11, 2023

“Модлог Экспо 2023“ үзэсгэлэн худалдааны нээлт IcPark-д амжилттай зохион байгуулагдлаа

ICPark-ын ногоон үзэсгэлэнгийн талбайд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг үндэсний хэмжээний “Модлог Экспо 2023“ намрын модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа 2023.10.05-наас 2023.10.15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Та эндээс Монгол орны мод үржүүлгийн талбайд бойжуулж, ургуулсан модны тарьц суулгацуудыг худалдан авах боломжтой.

Үзэсгэлэн худалдаанд:
1. Ногоон харш ХХК
2. Таримал загийн төгөл
3. Ази цэцэрлэгжилт ХХК
4. Одтоб ХХК
5. Агро форест ХХК
6. Мандан Баясах ХХК
7. Буян үйлстэн ХХК
8. Шаамар питомник.ххк
9. Шинэс- Ой ХХК
10. Эв эрчим ХХК
11. Бордооны холбоо зэрэг шилдэг мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүд оролцож байна.

Үзэсгэлэн худалдааны нээлт 2023 оны 10 сарын 11-нд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, IC Park буюу Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зохион байгуулагдсан юм. Энэхүү нээлтийн арга хэмжээнд Монголын мод үржүүлэгчдийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны удирдлагууд, гишүүн байгууллагууд, соёл урлагийн салбарын хүндэт төлөөлөл оролцлоо. Зочдын төлөөлөл болж, Монгол улсын гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат, Sweetymotion хамтлаг, S4, Vandebo зэрэг хамтлагууд IC Park-ын талбайд мод тарьсан юм.