• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Зочлох үйлчилгээ, хүнс

ИХ МОНГОЛ РЕЗОРТ ХХК

Зочлох үйлчилгээний соёл, олон улсын нэр хүндтэй томоохон франчейзуудын үйл ажиллагааг Монгол улсад нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа Их Монгол Резорт ХХК нь 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Их Монгол Цогцолборын түрээс, үйлчилгээ, БНСУ-ын Кафе Бене сүлжээ кофе шопийн салбар франчайзыг Их Монгол Цогцолборт нээн ажиллуулж байна.  Их Монгол үйлчилгээний төвд байрлах Кафе Бенегийн салбар нь нийслэл хотын урд хэсгийн оршин суугчдын үйлчлүүлэх дуртай газруудын нэг болж чадаад байна. 

ИХ МОНГОЛ ФҮҮДС ХХК

Их Монгол Фүүдс ХХК нь Их Монгол төвийн 3 дугаар давхарт байрлах Калифорниа Их Монгол рестораныг ажиллуулдаг. Уг ресторан нь тав тухтай, тохилог орчин, мэргэжлийн тогоочийн амт чанартай хоол, найрсаг, мэргэжлийн үйлчилгээг санал болгодог бөгөөд 80 хүний ​​багтаамжтай бүжгийн танхим, боллрүүм, 20-30 хүний ​​багтаамжтай баярын арга хэмжээгээ тэмдэглэхэд туслах VIP өрөөнүүдтэй гэдгээрээ онцлогтой. Мөн нийтийн хоолны салбарт олон жил ажилласан туршлагатай тогооч нар, менежментийн багийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.