• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Барилга, үл хөдлөх

ИХ ҮЙЛСИЙН ЭРЭЛД ХХК

2006 оноос хойш Монгол улсын барилгын салбарт барилга угсралтын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, улс орны өнгө төрхийг илтгэсэн олон томоохон бүтээн байгуулалтууд дээр ажилласан туршлагатай, барилгын салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм.
Тухайлбал нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хороолол, Их Монгол хороолол, Их Монгол Цогцолбор зэрэг томоохон барилгын төслүүдийг хийж гүйцэтгээд байна. Их Үйлсийн Эрэлд ХХК нь барилга угсралтын дотоодын болон гадны төслүүд дээр ажиллах бүрэн хүчин чадалтай, чадварлаг боловсон хүчинтэй, зохих хуримтлуулсан туршлагатай хамт олон юм.

ИХ МОНГОЛ ПРОПЕРТИ ХХК

2015 оноос үл хөдлөх хөрөнгө зуучлал, түрээс, борлуулалт, гэрээт цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа Их Үйлсийн Эрэлд Группын салбар компани юм. Тус компани нь Улаанбаатар хотын хамгийн цэвэр агаартай бүсүүдийн нэг болох Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн чанх ард талд орших Их Монгол Резиденс түрээсийн орон сууцыг хариуцан ажиллуулж, өдөр тутмын үйл ажиллагааг нь хянан зохицуулдаг. Түрээслэгчдийг хариуцсан үйл ажиллагаа зохион байгуулах, өдөр тутмын тав тухтай байдлыг хангах, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг хамт олон юм.

ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН ХХК

“Туурайн төвөргөөн” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2021 оноос Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. IC Park төсөл нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг судалгаа, хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлэх замаар эрүүл, тав тухтай амьдрах орчныг төлөвшүүлэх, экологийн тэнцвэрийг хадгалах зорилготой юм. IC Park төслийн онцлогуудын нэг нь хүүхэд залуус, оюутнууд, мэргэжилтнүүд экологийн боловсрол эзэмшин, практик дадлага хийх боломжтой дөрвөн улирлын хүлэмжтэй байхаар төлөвлөгдсөн.
“IC Park” төслийг мод тарих, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, судлаач, эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол оронд ургадаг 90 гаруй төрлийн мод, 50 орчим төрлийн байгалийн олон наст ургамлыг тарьж эхлээд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://icpark.iuegroup.mn/