• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

"Олон Улсын Хүүхдийн Эрхийн Өдөр" арга хэмжээ зохиогдов.
  • June 02, 2023

"Олон Улсын Хүүхдийн Эрхийн Өдөр" арга хэмжээ зохиогдов.

"Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр"-ийг тохиолдуулан Их Үйлсийн Эрэлд Групп нь гар зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уг уралдаан нь 3-7 нас, 8-12 нас, 13-16 насны ангилалд хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх зорилготойгоор зохиогдсон юм. Уралдааны дүнг танилцуулах арга хэмжээг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй хамтран зохион байгуулж, бяцхан багачууддаа үлгэрийн баатруудын тоглолт, дуу бүжиг, бэлгийг хуваалцсан. Их Үйлсийн Эрэлд Групп нь анх 2006 онд барилга угсралтын чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өргөжин тэлж, 2023 оны байдлаар бизнесийн томоохон чиглэлүүүдэд 10 гаруй компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. "Бидний нэг өдөр"-тэй танилцсан нийт хүүхэд багачууд, уралдаанд оролцсон мундаг хүүхдүүддээ талархлаа илэрхийлье. Монголын үрс маш олон болтугай!