• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

Их Үйлсийн Эрэлд Группын шилжин явах цомын тэмцээн зохиогдов
  • December 05, 2022

Их Үйлсийн Эрэлд Группын шилжин явах цомын тэмцээн зохиогдов

Их Үйлсийн Эрэлд Групп нь анх 2006 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш барилга угсралтын салбарт олон томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, улмаар 2012 оноос групп компаний бүтэц зохион байгуулалтанд шилжсэн. Өдгөө Монгол улсын барилга угсралт, эрүүл мэнд, үйлчилгээ, дэд бүтэц зэрэг олон салбарт нийт 10 гаруй салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Групп компаний нийт ажилтнуудын эрүүл мэндэд анхаарах, баг хамт олны уур амьсгалыг идэвхжүүлэх, нийтийн оролцоог хангахад чиглэгдсэн спортын уралдаан 2022 оны 12 сарын 2,3-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний үеэр спортын нийт 6 төрөл буюу сагсанбөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис, шатар, Мобайл Лежендс (E-Sport) зэрэг спортуудаар өрсөлдсөн юм. Энэ жилийн хувьд Монгол улсад ихээхэн хөгжиж буй цахим спорт буюу E-Sport төрлийг спортын нэгдсэн тэмцээнд оруулж өгсөн нь ажилтнуудын зүгээс ихээхэн талархал хүлээсэн.

Ингээд тэмцээндээ идэвхтэй оролцож, шударга өрсөлдөөнийг өрнүүлсэн нийт Их Үйлсийн Эрэлд Группын салбар компаниудын ажилтнууддаа халуун баяр хүргэе!
Их Үйлсийн Эрэлд Хамтдаа.