• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Хамаг Монгол

Төсөл хөтөлбөрүүд

Хамаг Монгол

Хамаг Монгол

"Их Үйлсийн Эрэлд Групп"-ын төлөвлөж буй томоохон төслийн нэг нь “Хамаг Монгол” дагуул хотын төсөл юм. Уг төсөл нь оршин суугчиддаа аюулгүй, тав тухай орчинд ажиллаж хөдөлмөрлөн, идэвхитэй, эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлсэн найрсаг хот болгон хөгжүүлэх зорилготой. Улаанбаатар хотын хамгийн цэвэр цэнгэг агаартай, байгалийн үзэсгэлэнт хэсэгт, дэд бүтцийн асуудлыг иж бүрнээр шийдсэн хот барих нь "Хамаг Монгол" төслийн байрлалын давуу тал билээ. 

Орон сууц, худалдаа үйлчилгээ, оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх төвүүд, спортын цогцолбор, театр, цэцэрлэг, сургууль, их сургууль, эмнэлэг, орон нутгийн удирдлага, нийтийн үйлчилгээний барилгууд багтана. Бидний зүгээс "Хамаг Монгол" хэмээх энэхүү  төсөл дээр хамтран ажиллах бизнесийн санал санаачлагад нээлттэй хандаж байгаа болно. 

Онцлог давуу талууд:

  • Шинэ Нисэх онгоцны буудалд хамгийн ойр хороолол
  • Шинэ хурдны замын хажууд байрласан
  • Шинэ спортын төв ордны зүүн талд
  • Богд Уулын хормойд, эрүүл, цэвэр агаартай орчин
Бусад төсөлүүд

Төсөл хөтөлбөрүүд