Бүх мэдээ
Группийн мэдээ

Стартап Терминал төв Youthinc байгууллагатай санамж бичиг зурлаа

Стартап Терминал ХХК болон “YOUTHinc” Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв. Уг санамж бичгийн хүрээнд хамтрагч талууд Монголын залуу мэргэжилтнүүд, гарааны бизнес эрхлэгч залуусыг хөгжүүлэх, дэмжих, ажил олгогчидтой холбоход нь туслалцаа үзүүлэх зорилгоор нэгдэн хамтран ажиллах юм.

Ажил олгогчид болон чадварлаг, оюунлаг залуусыг хооронд нь уулзуулагч гүүр болдог, дадлагажигч залуусыг хөгжүүлэгч хөтөлбөр хэрэгжүүлдэг Youthinc байгууллага нь үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй боловч, залуусын дунд ихээхэн эрэлттэй байгаа билээ.

Стартап Терминал ХХК 2018 оноос эхлэн Монгол улсад дундын оффисыг хөгжүүлэх, гарааны бизнес, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн тэлэх үүднээс уг төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

Дашрамд хэлэхэд Стартап Терминал төв нь Их Үйлсийн Эрэлд Групп компаний ээлжит төсөл бөгөөд гарааны бизнесүүдийг дэмжих, тэдний бизнесийн орчныг сайжруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжиж буй томоохон ажлуудын нэгт тооцогдоно.

Хүний нөөц

Ирээдүйг хамтдаа бүтээе

Группийн хамт олонд элсэж, Монголын хэмжээнд хэрэгжиж буй төслүүдэд оролцоорой. Таны ур чадвар бидний дараагийн амжилтын суурь болно.