Бүх мэдээ
Группийн мэдээ

Ажилтнуудын дунд Quiz Night ээлжит удаагаа зохиогдов

Ажилтнууд нь өөрсдөө санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх нь маш том давуу тал. Тэгвэл Их Үйлсийн Эрэлд Группын ажилтнуудын зүгээс санаачилсан Quiz night тэмцээн байгууллагын хамт олны уур амьсгалыг нэмэгдүүлэх, хамтач ажиллагааг дэмжихэд өөрийн хувь нэмрийг оруулсаар байна. Quiz night нь оюуны хөгжил, багийн ажиллагааг сайжруулах,стресс тайлах, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, урам зориг ба өрсөлдөөнийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий суралцахад чиглэсэн хөгжилтэй арга билээ. Хүн төрөлхтний хувьд хамгийн үр дүнтэй суралцах арга бол зугаатайгаар сурах гэдгийг баталсан байдаг. Энэ л хэв маягийг гүнзгий шингээсэн Quiz night тэмцээн ээлжит удаагаа Их Үйлсийн Эрэлд Группын ажилтнуудын дунд ширүүн өрсөлдөөнтэй өрнөв. Нийт 8 багт хуваагдаж, ажилтнууд эрдэм мэдлэг, авхаалж самбаа, гүйлгээ ухааны хурдаа сорьсон бөгөөд тэмцээний бооцоог тэргүүн болон дэд байр эзэлсэн багууд хуваан хүртлээ. Шилдгүүддээ баяр хүргэе.

Хүний нөөц

Ирээдүйг хамтдаа бүтээе

Группийн хамт олонд элсэж, Монголын хэмжээнд хэрэгжиж буй төслүүдэд оролцоорой. Таны ур чадвар бидний дараагийн амжилтын суурь болно.