• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

IUE Group-ын "Хүүхдийн баяр" амжилттай зохион байгуулагдлаа.
  • June 03, 2025

IUE Group-ын "Хүүхдийн баяр" амжилттай зохион байгуулагдлаа.

Их Үйлсийн Эрэлд Группын ажилтнууд болон салбар компаниудын ажилтнуудын хүүхэд багачуудад зориулсан "IUE Kids 2025" амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд хүүхдийн баярын арга хэмжээний зохион байгуулалтыг Их Монгол Резорт ХХК өндөр түвшинд гүйцэтгэж, ажилтнууд хамт олныхоо талархлыг хүлээсэн юм. Хүүхдийн баярт ирсэн багачууд маань хүүхэлдэйн киноны олон баатруудтай уулзаж, тэдэнтэй зураг авахуулж, дуртай тоглоомуудаараа тоглож, дуу бүжиг, инээд хөөр цалгисан өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Нас насны ангиллаар арга хэмжээний хөтөлбөр, тоглоом хэрэгслийг бэлдсэн нь хүүхэд багачуудад ихээхэн таалагдсан юм. Баярын зочдоор Ноён Талхны үсчний газрынхан болох Ноён Талх, Сүү, Zootopia хүүхэлдэйн киноны гол баатрууд, Бэтмен, Пороро зэрэг олон хайртай дүрүүд нь хүрэлцэн ирж, багачуудын баярыг хуваалцлаа.